Log in
YouTube
by
DanielLindberghLang
Аялан дуулдаг чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
Алаг нүдний сормуус шиг дэрвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа.
Амраг минь чи дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иртэл дуулаач.
Хөмсгөн сарыг дамжин өртөөлөх
Хөвөн үүлсийн сиймхийг чиглээд
Хөхрөн униартах тэнгэрийн хаяа руу
Хөөрөн ниссээр шувууд буцна аа.
Амраг минь чи дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иртэл дуулаач.
Зэллэн ниссэн швуудын цуваа
Зэрэглээ татах алсад шингээд
Чихэнд хоногшсон тэр нэгэн дуу
Сэтгэлд шингэм уянгатай сонсогдоно.
Амраг минь чи дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иртэл дуулаач.
Амраг минь чи дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иртэл дуулаач.