Тэгээд цаашаа явж байтал нэг их элгэн улаан хад замыг нь
хаагаад гарч болсонгүй гэнэ.
Тэгэхээр нь өгсөж гурав хоног, уруудаж гурав хоног яваад
гарч эс чадсан тул нэгэн аварга могой дайралдахад нь үнэн
учраа хэлбэл, элгэн хадыг хэмхлэн эвдэж ботгыг гаргаж өгчээ.
Ботго нэлээд явсан боловч дөрвөн тавхай нь хагарч явах
аргагүй болсон тул нэгэн хонхорт хэвтэж амарчээ.
Тэнгэрийн хааны тэмээчин тэмээгээ хариулж явахад,
нэг цагаан ингэ үргэлж буцаж зугтаагаад байхаар нь барьж
аваад төмөр тушаагаар тушиж гэнэ.
Гэтэл бас тушаатайгаа гүйгээд байхаар нь төмөр
аргамжаагаар аргамжжээ.
Яриг цагаан ингэ аргагүйн эрхэнд аргамжаандаа гиюүрэн
шаналж байтал нэгэн өдөр сариг цагаан ботгоных нь дуу
сонсогдох шиг болж гэнэ.
Ботгоныхоо дууг сонссон ингэ уяагаа тойрч бөөн бөөн
нулимс унаган буйлан хайлж байтал тэнгэрийн хааны зарц
эмгэн: Энэ муу ингэний дэлэнг жаахан дундруулья гэж
очоод түүний уяаг тавьжээ
Гэтэл яриг цагаан ингэ сариг цагаан ботгоныхоо дуу гарсан
зүгт хоёр хоног буйлан хайлан явахад сариг цагаан ботго
эхийнхээ дууг сонсоод босох гэсэн боловч чадсангүй.
байсан хонхорт ирж, ангир шар уургаа хөхүүлж байтал
Яриг цагаан ингэ гурван өдөр явж сариг цагаан ботгоныхоо
тэнгэрийн хааны тэмээчин төмөр шилбүүрээ барьж ирээд тас
няс гуядахад нь яриг цагаан ингэ боссонгүй.
Тэмээчин ихэд уурлан ингийг зодсоор байгаад үхэхээр нь
тэмээндээ ачаад явжээ.
Ганцаараа үлдсэн ботгон дээр хоёр тас нисэж ирээд нэг нь:
Юун сайхан зөөлөн хоол вэ?
Чи яагаад энэ эзэнгүй газар байдаг билээ?
гэж асуухад: Манай эзэн тэнгэрийн хаанд зуун цагаан
тэмээгээр бэлэг барих гэтэл нэг цагаан тэмээ дутсан тул
миний ээжийг өгсөн юм.
Тэгээд ээжтэйгээ дөнгөж уулзаад ангир шар уургийг нь хөхөж
байтал тэнгэрийн хааны тэмээчин ирж ээжийг минь зодоод
алчихлаа гэжээ.
Тэгэхэд нь эм тас: Энэ муу малгайн чинээ ботгыг идээд чи
бид хоёр ямар цадах юм биш.
To start learning, sign up for free.